Mongolian National Radio
- Autor: Vários
- Narrador: Vários
- Editor: Podcast
- Duración: 24:55:31
- Mas informaciones
Informações:
Sinopsis
MNB's radio services (Mongolian: ) consist of three dosmetic networks and one international service.-1 ( ), nationwide on longwave, in Ulaanbaatar on FM 106-2 (" " ), nationwide on shortwave3 FM, nationwideVoice of Mongolia ( ), the international shortwave radio service in five languages (Mongolian, English, Russian, Japanese, and Chinese)
Episodios
-
Ахуйн цахилгаан хэрэгслүүд дотоод орчинд физикийн бохирдол ихээр үүсгэдэг байна
04/10/2019 Duración: 02minАхуйн цахилгаан хэрэгслүүд дотоод орчинд физикийн бохирдол ихээр үүсгэдэг байна. Дэлгэрэнгүй мэдээг "Хурд" агентлагийн бэлтгэснээр дуулгая.
-
Аж үйлдвэрийн бүсийг шинэчиллээ
04/10/2019 Duración: 02minАж үйлдвэрийн бүсийг шинэчиллээ. Ингэснээр цаг хугацаа, санхүү хэмнэгдэнэ гэж эрдэмтэд дүгнэж байна. Дэлгэрэнгүй мэдээг дуулгая.
-
Сэтгэлийн дууч
04/10/2019 Duración: 20minМонголын радиогийн уран бүтээлчдийн бэлтгэсэн "Хүн гараг" нэвтрүүлэг. МУГЖ Д.Энхзулын тухай "Сэтгэлийн дууч" хөрөг сонсгохоор бэлтгэлээ.
-
Мэргэжлийн ажлын байрны төлөөх алхам, боломж
04/10/2019 Duración: 13minМонголын радиогийн "Хурд" агентлагийн бэлтгэсэн "Найм арваннэг" тоймчийн хөтөлбөр: "Мэргэжлийн ажлын байрны төлөөх алхам, боломж" сэдвээр бэлтгэлээ. /2019.10.04/
-
Өвлөх эрдэм
04/10/2019 Duración: 14min"Монголын радио-85" цуврал нэвтрүүлгийн ээлжит дугаарыг та бүхэн сонсож байна. "Өвлөх эрдэм"
-
Мөнхийн аялгуу
04/10/2019 Duración: 09minМонголын радиогийн уран бүтээлчдийн бэлтгэсэн “Мөнхийн аялгуу” бичил өгүүллэгийг сонсгохоор бэлтгэлээ.
-
Сонголтынхоо өмнө эзэн нь байгаарай
03/10/2019 Duración: 09min“Өглөөний мэнд” хүүхдийн нэвтрүүлэг. “Хүүхдийн эргэн тойронд” мэдээ мэдээлэл хүргэнэ. “Сонголтынхоо өмнө эзэн нь байгаарай”-Ахлах ангийн сурагчидтай мэргэжил сонголтын талаар ярилцана. “Хувцаслалт ба эрүүл мэнд”-“Монгени” цогцолбор сургуулийн хөгжүүлэх сургалт дугуйлангаас сурвалжилна.
-
Тусч хүүхдүүд
03/10/2019 Duración: 12minМонголын радиогийн “Хамтдаа хөгжье” нэвтрүүлэг. “Тусч хүүхдүүд” сэдвээр өсвөрийн сурвалжлагчдын ирүүлсэн ярилцлагаар бэлтгэлээ.
-
“Туулай ба зараа” үлгэр
03/10/2019 Duración: 08min"Үдшийн үлгэрийн цаг": “Туулай ба зараа” үлгэрийг хүүхэд багачууддаа ярьж өгнө.
-
"Дэлхийн цаг" нэвтрүүлэг /2019.10.03/
03/10/2019 Duración: 29min"Монголын дуу хоолой" радио, Хятадын Олон Улсын радиотой хамтран бэлтгэдэг "Дэлхийн цаг" нэвтрүүлэг /2019.10.03/
-
Сайжруулсан шахмал түлш борлуулах цэгийн байршлыг иргэд сайн мэдэхгүй байна
03/10/2019 Duración: 03minСайжруулсан шахмал түлш борлуулах цэгийн байршлыг иргэд сайн мэдэхгүй байна. Дэлгэрэнгүй мэдээг "Хурд" агентлагийн бэлтгэснээр дуулгая.
-
Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар олгоно
03/10/2019 Duración: 01minМонгол Улсад боловсролд хамрагдалт өндөр боловч ур чадвартай ажиллах хүчний хувьд дутагдалтай байна. Энэ үзүүлэлтээр манай улс дэлхийн 187 улсаас 130-р байрт ордог. Тиймээс алслагдсан хөдөө орон нутгийн өсвөр залуу үеийг хувь хүнийх нь үүднээс хөгжүүлэх шаардлагатай байгааг судлаачид хэллээ. Энэ ч үүднээс “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний чадвар, боловсрол олгох” төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Төслийн зорилго, гарах үр дүнгийн талаар талаар тодрууллаа. Хүүхдийг ивээх сангийн хүүхдийн ядуурлыг бууруулах хөтөлбөрийн менежер н.Бүрэнжаргал ярилаа. Уг төслийг Японы буцалтгүй тусламжаар таван аймгийн 25 суманд хэрэгжүүлэх юм байна.
-
Төв аймгийн өвөлжилтийн бэлтгэл 85 хувьтай байна
03/10/2019 Duración: 33sТөв аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажил 85 хувьтай байна. Тус аймаг 2019 оныг “Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын жил” болгон зарлаж боловсрол, соёл урлагийн салбарт 20 гаруй тэрбум төгрөгийн төсвөөр 17 барилга байгууламжийг амжилттай босгосон байна. Түүнээс гадна дөрөвдүгээр сард өвөлжилтийн бэлтгэл ажлаа эхлүүлэн сумын дарга нарт үүрэг даалгавар өгч цаг тухай бүрт нь хяналт тавьж ажиллажээ. Төв аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга н.Мөнхцэцэгийн ярианд анхаарлаа хандуулъя. Тэрбээр барилга байгууламжийн урсгал засвар, халаалтын асуудал бүрэн шийдэгдсэн. Өвөлжилтийн бэлтгэл ажил 11 дүгээр сард бүрэн дуусна гэж хэллээ.
-
Шинжлэх ухааны академи залуу эрдэмтдийн бүтээлд тэтгэлэг олголоо
03/10/2019 Duración: 01minШинжлэх ухааны академи залуу эрдэмтдийн бүтээлд тэтгэлэг олголоо. Эрдэм шинжилгээний залгамж үе, авьяаслаг залуу эрдэмтдийг бэлтгэх, тэдний судалгааны ажлыг хөхиүлэн дэмжих замаар шинжлэх ухааны чадавхийг бэхжүүлэх зорилгоор 2002 оноос залуу эрдэмтдэд “грант” тэтгэлгийг олгож эхэлжээ. Энэ хугацаанд 280 гаруй төсөл шалгараад байна. Академийнхан жилд дунджаар судалгааны үр дүн нь гарахад бэлэн болсон 10-30 төслийг сонгон авч, 4 хүртэлх сая төгрөгийн тэтгэлгийг олгодог уламжлалтай. Тэгвэл энэ жилийн тухайд нийт 22 төсөл шалгарч, өнөөдөр судалгааныхаа үр дүнгийн талаар танилцууллаа. ШУА-ийн Эрдэм, шинжилгээ төлөвлөлтийн хэлтсийн дарга, доктор н.Баяннасаны яриаг хүргэе. Шинжлэх ухааны академи "грант" төслөөс гадна залуу эрдэмтдийн бүтээлийг хялбаршуулан ойролцоогоор 10-12 ном, товхимлыг гаргаж, ерөнхий боловсролын сургууль, номын сангууд тараадаг байна. Судалгааны бүтээлийг хүүхдүүдэд ойлгомжтой хэлбэрт оруулах нь шинжлэх ухааны салбарыг сонирхох залуусын тоо нэмэгдэх давуу талтай гэдгийг эрдэмтэд онцоллоо.
-
Мэргэжилтэй ажилтан олдоогүйгээс 20 орчим мянган ажлын байр эзэнгүй байна
03/10/2019 Duración: 01minМэргэжилтэй ажилтан олдоогүйгээс 20 орчим мянган ажлын байр хөдөлмөрийн зах зээлд эзэнгүй байна. Жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбар, боловсруулах үйлдвэрлэл, барилгын салбар үүнд хамгийн ихээр өртжээ. Цаашид ажиллах хүчний хомсдолд орохгүйн тулд ажил олгогч, аж ахуйн нэгж байгууллагууд шаардлагатай ажлын байрт ажиллах хүчний захиалга өгөх, сурах явцад нь тухайн хүнийг мэргэшүүлж авах бүрэн боломж бий. Гэтэл аж ахуйн нэгжүүд энэ боломжийг ашигладаггүй гэж Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал н.Ганбаатар шүүмжиллээ. “Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн”-д оролцогч нар алдаа, оноо, амжилтаа дүгнэж санал бодлоо солилцож байна. Тус зөвлөгөөнд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн багш нарыг төлөөлж 800 орчим хүн оролцож байгаа юм.
-
Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг энэ онд бүрэн барьж амжихааргүй болжээ
03/10/2019 Duración: 58sУлаанбаатар-Дарханы чиглэлийн замыг ирэх сард нээнэ. Ингэхдээ 70 хүртэл км замыг бүрэн хучиж, хуучин замтай холбон тээврийн хэрэгсэл зорчуулахаар болоод байна. Хур ихтэй зуссан, зарим компанийн хариуцлагагүй байдал зэргээс Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг энэ онд бүрэн барьж амжихааргүй болсон гэж Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдэгдлээ. Зам Тээврийн хөгжлийн яамны мэргэжилтэн н.Ууганбаярын яриаг хүргэе. Улаанбаатар-Дархан чиглэлийн одоо байгаа 204 км замыг Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банкны санхүүжилтээр хийж байгаа юм. Өнгөрсөн зургаадугаар сард эхэлсэн эдгээр замын барилгын ажил 30 гаруй хувьтай байна. Зам барилгыг таван хэсэг болгон хувааж, тус тусдаа гүйцэтгэгч, сонгон шалгаруулсан. Туслан гүйцэтгэгч гээд нийтдээ 20 гаруй компани Улаанбаатар-Дарханы зам дээр ажиллаж байна.
-
Засгийн газрын шийдэл, шийдвэр
03/10/2019 Duración: 14minМонголын радиогийн "Хурд" агентлагийн бэлтгэсэн "Найм арваннэг" тоймчийн хөтөлбөр: "Засгийн газрын шийдэл, шийдвэр" сэдвээр бэлтгэлээ. /2019.10.03/
-
Өвс, зоодой бэлтгэх арга ажиллагаа
03/10/2019 Duración: 15minМонголын радиогийн уран бүтээлчдийн бэлтгэсэн “Малчин” нэвтрүүлэг. "Өвс, зоодой бэлтгэх арга ажиллагааны тухай" зөвлөмж яриа хүргэнэ.
-
"Оюутолгой" компанийн хог булах цэг 15 жил ашиглах байсан ч 7 жил болоод дүүрчээ
03/10/2019 Duración: 02min"Оюутолгой" компанийн хог булах цэг 15 жил ашиглах байсан ч 7 жил болоод дүүрчээ. Ийм байдлаар байнга нэмэгдэж байгаа уул уурхайн хог хаягдлыг устгах, бууруулах арга технологи манайд үгүйлэгдэж байна. Дэлгэрэнгүй мэдээг "Хурд" агентлаг дуулгана.
-
Гадаад худалдааны баримт, бичгийн бүрдүүлэлтийг цахимжуулна
03/10/2019 Duración: 02minГадаад худалдааны баримт, бичгийн бүрдүүлэлтийг цахимжуулна. Дэлгэрэнгүй мэдээг "Хурд" агентлагийн бэлтгэснээр дуулгая.